Даашинзаа өөрөө урлая

Бүсгүйчүүд даашинз өмссөн үедээ л өөрсдийгөө жинхэнэ эмэгтэй хүн, гоо сайхны охь гэдгээ мэдэрдэг шүү дээ. Шинэ жил, хурим найр, баяр ёслол төдийгүй энгийн өдөр ч гэсэн даашинзтай эмэгтэй л хамгийн сайхан харагддаг. Бас өөрсдөө хийхэд тийм ч хэцүү биш.

Зураг #1 2 ширхэг ижилхэн том хэмжээтэй эрэгтэй цамц ав.
Зураг #2 Хоёулангийх нь хайнцуйг ханзалж аваарай.
Зураг #3 Нэг цамцаа цээжиндээ тааруулж хоёр талаас нь хасна. Ингэхийн тулд голоор нь нугалж тавьж байгаад зурган дээрх шиг майкаа тавьж байгаад доод болон хажуу талаасаа ижил хэмжээний зайтайгаар зурна.
Зураг #4 Зурсныхаа дагуу хайчилснаар зурган дээрх шиг болох ёстой.
Зураг #5 Харин хоёр дахь цамц маань доор нь байрлах учир эхний цамцнаас 2см өргөн хэрнээ ижил хэлбэртэйгээр хайчлаарай.
Зураг #6 Яг ингэж харагдах ёстой шүү.
Зураг #7 Одоо ханцуйгаа ашиглан халаасаа хийцгээе. Доод хэсэгт орох том цамцны ханцуй байсан хэсэгтэй ижил хэмжиж тасласан ханцуйнаас халаас болж болох хэсгийг хайчилж авна.
Зураг #8 Үүнийгээ хооронд нь нийлүүлж оён халаас болгох юм.
Зураг #9 Одоо харин дээд талын ханцуйг хийе. Зурган дээрх шиг тавьж үзэж байгаад ханцуйнаасаа илүү гараад байгаа хэсгийг хайчилж авна.
Зураг #10 Нийлүүлж оёход бэлэн болгоно. Яг зурган дээрх шиг.
Зураг #11 Халаас ийм болох ёстой.
Зураг #12 Харин ханцуй маань ийм болно.
Зураг #13 Харин одоо дээд доод цамцаа нийлүүлж, хоёр талыг нь нийлүүлж оёорой.
Зураг #14